Friday, September 18, 2009

Blog blurring with the mass media



Блог, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хоорондын ялгаа арилсаар байна.
Ихэнх блогчид иргэний сэтгүүл зүйд /participatory journalism/ хамаардгаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээс /mainstream media/ ялгардаг боловч зарим нь шууд бусаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг бүрэлдэхүүн болж байдаг. Зарим институт блогийг мэдээг эргэн тойрноосоо шүүрдэн авч нийтэд шууд дамжуулдаг хэрэгсэл гэж үздэг. Блогчдын санааг зөвхөн бодит мэдээллийг нийгэмд хүргэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг болон зохиогчийн эрхийг хүндэтгэдэгүй гэсэн зарим шүүмжлэл зовоож байдаг. Блогчид болон бусад хэрэглэгчийн үүсгэдэг агуулгын ард байдаг мэдээллээр хангагч нарыг Time сэтгүүлийн 2006 оны хүн бол Та нар өөрсдөө юм шүү гэж нэрлэж байсан. 2007 оноос өмнөх Монголын блогчид болон интернэтэд мэдээлэл оруулагч Та өөрийгөө алдарт Time сэтгүүлийн 2006 оны хүн буюу шинэ цахим ардчилалд гар бие оролцогч гэж бодож болох нээ. CyberJournalist.net-ийн сэтгүүлчийн блог жагсаалтаас 300 гаруй олон нийтийн мэдээллийн сэтгүүлчид хүртэл хувийн блог хөтөлдөг болох нь батлагддаг. Хамгийн анх блогийг мэдээллийн сайтад ашигласан олны сайн мэдэх явдал бол 1998 оны 8-р сард The Charlotte Observer сонины сэтгүүлч Jonathan Dube-ны Hurricane Bonnie далайн хүчтэй шуурганы тухай бичлэг юм.

Зарим блогчид олон нийтийн мэдээлэл үрүү шилжсээр л байна. Жишээлбэл Duncan Black (Atrios), Glenn Reynolds (Instapundit), Markos Moulitsas Zúniga (Daily Kos), Alex Steffen (Worldchanging), Ana Marie Cox (Wonkette) нар одоо олон нийтийн радио, ТВ-д ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээллийн мэргэжилтэн болох Hugh Hewitt эсрэг өөрийн хуучин олон нийтийн мэдээлэл дэхь орон зайгаа манлайлах блогч болтол өргөжүүлж болдогийг жишээгээр харуулж байна. Үүнтэй адил олон зохиолч жишээлвэл Mitzi Szereto блогийг зөвхөн өөрсдийн одоогийн ажлыг нийтлэхэд ашиглахаас гадна бичлэгийн шинэ орон зай болгон өргөжүүлж байна.
Блог нь мөн мартагдсан хэл, соёлд хүртэл нөлөөлж дэлхийгээр тархсан хүмүүсийг хооронд нь уулзуулж, учруулж байна. Үүний жишээ нь Gaelic хэл дээрхи блог юм. Мартагдсан хэлээр бичигч нь өөрийн уншигчийг дэлхийн хаанаас ч блогоор дамжуулан хамгийн бага зардлаар олж чаддаг.
Блог нийтлэлээ ном болгон хэвлүүлсэн блогчид олон байдаг. Жишээлбэл: Salam Pax (Иракийн энхийг хүсэгч), Ellen Simonetti (онгоцны үйлчлэгч), Jessica Cutler (өөрийн сексийн амьдралаа бичигч), ScrappleFace (консэрватив блог). Блогоор хийсэн номыг blook гэж нэрлэдэг.  2005 онд шилдэг блог ном /blook/-ын шагнал болох Lulu Blooker Prize-ийг санаачилсан. Гэвч блог ном болгон тухайн блог шигээ гүйлгээтэй байж чаддаггүй учир нь offline буюу цаасан хувилбар амжилтанд хүрэхэд тун хэцүү. Эдгээрээс ганцхан Tucker Max-ийн I Hope They Serve Beer in Hell нэртэй блог ном 2006, 2007, 2008, 2009 оны New York Times Bestseller List-д  орж чадсан байна. Мөн Julie Powell (франц хоолны жор)-ийн блог дээр үндэслэн "The Julie/Julia Project"-оор бичсэн блог номоор Julie & Julia гэдэг кино хийсэн тохиолдол хүртэл байдаг ажээ.
Эх сурвалж:

Sunday, September 13, 2009

Blog popularity

Блог олны танил болох тухай
Судлаачид блог яаж олонд танил болох явцыг задлан шинжилсээр байна. Үүнийг тодорхойлох үндсэн 2 хэмжүүр байдаг: ишлэл /RSS or Atom/-ээр эсвэл гишүүнчлэлийн холбоос (ж: блог жагсаалт /blogroll/)-оор олонд танил болдог. Блог жагсаалтаар олонд танигдахад тодорхой хугацаа шаардлагатай байдаг бол тогтмол холбоос /permalinks/ нь блогийг маш хурдан олны танил болгож чаддаг гэдэг нь блог бүтцийн судалгааны гол дүгнэлт юм. Бас тогтмол холбоос нь хүмүүс блогийн агуулгыг үнэхээр уншиж байгаа эсэхийг тэмдэглэж, түүний агуулга нь тухайн нөхцөлд хэр ач холбогдолтой эсвэл тэмдэглүүштэй эсэхийг бүртгэдэг тул блог жагсаалтаас илүү түүнийг хэр олон уншигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж болохыг илэрхийлэх боломжтой.
MIT Media Lab-ийн судлаачид блогийн нийгмийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор blogdex төслийг хэрэгжүүлж, вэбээр дамжуулан мянга мянган блогийн мэдээллийг цуглуулсан. Энэ мэдээллийг 4 жилийн турш цуглуулж, блог сүлжээгээр хамгийн их тархаж байгаа мэдээллийг автоматаар тодорхойлж, тэдгээрийг шинэ байдал болон хандалтын тоогоор нь эрэмбэлж байсан. Тиймээс ч үүнийг хамгийн анхны агуулга мөрдөгч /memetracker/ гэж үздэг. Энэ төсөл тийм удаан үргэлжлээгүй боловч түүний үүргийг одоо tailrank.com гүйцэтгэж байна.  
Technorati нь блог эрэмбэлэлтийг орж ирэх холбоосын тоогоор харин Alexa Internet нь Alexa Toolbar хэрэглэгчийн даралтын тоогоор гүйцэтгэдэг. 2006 оны наймдугаар сард Technorati нь интернэт дэх хамгийн их хандалтай блогоор Хятадын жүжигчин Xu Jinglei-ний блогийг шалгаруулсан. Энэ блог  хандалтын тоо 50 саяд хүрч дэлхийн хамгийн олон хандалттай блог боллоо гэж Хятадын мэдээллийн Xinhua агентлаг мэдээлсэн. Мөн Technorati нь Boing Boing блогийг багаар бичигддэг хамгийн олон уншигчтай блогоор шалгаруулсан.
Хамгийн алдартай memetracker-уудыг жагсаавал: 
  1. Digg.com         
  2. Ensembli          
  3. Slashdot
  4. Reddit             
  5. Technorati       
  6. Techmeme       
  7. Polymeme        
  8. TagSum
  9. Wikio   
  10. MemeTracker.org     
  11. MemeTracker (Drupal)                  
  12. MicroPlaza                 
  13. KnowYourMeme
        
    Эх сурвалж:

    Tuesday, September 8, 2009

    Монголын боксын баг хахууль өгөх оролдлого хийж эрхээ хасуулав.

    2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын боксын багийн төлөөлөгчдийн гаргаж байгаа үйлдлээс шалтгаалан Олон улсын боксын холбооны удирдлагын зөвлөл 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дараахь шийдвэрийг гаргажээ. Шүүгчийг хахуульдах оролдлого хийсэн гэж үзэн Монголын багаас боксчин, дасгалжуулагч, эмчээс өөр хэнийг ч тэмцээн болж байгаа ордон уруу оруулахгүй, албаны бусад арга хэмжээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
    Эх сурвалж: http://www.aiba.org/en-US/news/ozqsp/newsId/2598/headlines.aspx

    Saturday, September 5, 2009

    Study in Italy

    Италид сурах тухай
    Италид хэрхэн, яаж сурах тухай найзууд маань надаас дандаа асуудаг болсон. Найзуудынхаа зарим асуултанд хариулахын хамт бас Италид сурахыг хүсэж байгаа хүүхэд, залуучуудад хэрэгтэй  болов уу гэж бодлоо.  
    Bi gadaadad surch, amidrah sonirholtoi yuma?
    Зөв шүү, гадаад заавал сурах хэрэгтэй. Мэдээж аливаа зүйл өөрийн давуу ба сул талуудтай, миний хувьд давуу тал нь арай илүү гэдгийг өөрөө сурч байж л мэдэрч байна. Өмнө нь гадаадад сурах юм сан гэж маш их хоосон хүсээд л, мөрөөдөөд л явдаг байсан. Гэхдээ мөрөөдөлтэй байж л түүндээ хүрдэг гэдгийг ч ойлгож авсан.
    Амьдрах тухайд бол миний бодлоор арай өөр асуудал гэж боддог. Мэдээж тухайн орны шаардлагыг хангасан боловсрол, мэдлэгтэй болсон нөхцөлд түүн шиг амархан юм гэж байхгүй штээ. Гэхдээ би бол Монголдоо амьдрах, ажиллах сонирхолтой байдаг. Энэ бодол маань заримдаа сарниад л байдаг юм. Монгол авилгад идэгдэж, “Утаанбаатар” гэдэг шинэ хот маань улам утаатай болж байгаа гэж бодохоор гэвч үүнийг өндөр мэдлэг боловсролтой залуучууд л өөрчлөх ёстой гэж бодвол Монголдоо л ажиллаж, амьдрамаар байгаа юм даа.
    Tegeed Italiin talaar sonirhoj bna.
    Итали бол надад боломжийн санагдсан урьд нь өөр орнуудад сурч байсан боловч дандаа 7 хоногоос 2 сар хүртэл хугацаагаар л явж байлаа. Тухайн улсуудад амьдарсан хугацаа нь бага тул тухайн орны нөхцөл байдлыг гүн гүнзгий, сайн мэдэх боломж бараг гараагүй гэж хэлж болно. Тиймээс тэдгээр улсуудыг Италитай харьцуулах нь жаахан өрөөсгөл мэт санагдаж байна. Итали бол эртний гайхамшигтай түүхтэй үзэх, харах юмтай, сайхан цаг ууртай улс шүү.
    Yag yamar shalguurar visa-nd ordog yum boloo.
    Визний шалгуур нь ерөнхийдөө бусад орнуудтай адилхан, харин материалаа боломжийн бүрдүүлсэн бол бараг л мэдүүлсэн хүн бүр Италийн виз авдаг юм билээ. АНУ, Канад, Австрали, Их британи улсууд бол арай л хэцүү гэж хүмүүс ярьдаг биз дээ. Чиний сонгосон мэргэжил, сургуулиас хамаараад шалгуур нь бага зэрэг өөр байж болно. Өөрөөр хэлбэл яг ямар шалгуур тавигдах нь чиний сонгосон сургуулиас шалтгаална. Монгол оюутанд тавигдах ерөнхий шаардлага нь БНХАУ-ын Бээжин дэх Италийн элчин сайдын яамны вэб хуудас дээр байдаг.
    Master in visa meduulehde uuruu ochih u, neteer yavuulah u?
    Мастерт сурах гэж байгаа хүн визээ мэдүүлэхдээ өөрөө очих шаардлагатай, хоёр улсын засгийн газар хоорондын шугамаар өөрөөр хэлбэл албан шугамаар бол Гадаад харилцааны яамаар дамжуулаад түүний БНХАУ дахь Монголын элчин сайдын яам нь Италийн элчин сайдын яаманд мэдүүлж болдог гэж сонсож байсан. Гэхдээ энэ нь хувиараа сурч байгаа оюутанд огт хамааралгүй болно. Тэгэхээр өөрөө л очиж мэдүүлнэ. Энэ нь ч дээр бүх асуудлыг газар дээр нь өөрөө шийднэ. Интернэтээр мэдүүлэх бараг боломжгүй байхаа, электрон хэлбэрээр мэдүүллээ гэхэд яг виза авахад ярилцлага хийх тул бас л өөрөө очих шаардлагатай. Үүнийг чи өөрөө Италийн элчин сайдын яамнаас тодруулсан нь дээр байхаа. Визтэй холбоотой шинэ сонин, сайхан мэдээлэл гэвэл Монголоос Италийн визийг авах боломжтой болж байгаа гэсэн мэдээ манай блог дээр тавигдсан байгаа. Гэхдээ үүнийг заавал Германы элчин сайдын яамнаас нягтлан асуугаарай!
    Angli khelnii level ni yamar bh yostoi ve? ielts, toefl uguh yostoi yu?
    Хэлний шаардлага мэдээж тавигдана. Итали хэлээр сурахаар шийдсэн бол тодорхой түвшинг хангасан байх ёстой. Тэр шалгалтыг БНХАУ-ын Бээжин дэх Италийн элчин сайдын яам авдаг. Англи хэлний хувьд хаана ч шалгалтаа өгч болно. Итали улс IELTS, TOEFL аль алийг нь хүлээн зөвшөөрдөг сайн талтай.
    Hurungiin batalgaanaas gadna tetgeleg ni yamar shalguurtai yum bol?
    Тэтгэлэгүүд маш олон янз, шалгуурууд ч өөр өөр. Ихэвчлэн чиний чадвар, тухайн мэргэжлээр сурахад шаардлагатай үндсэн суурь мэдлэг, хэл зэргийг харгалзан өрсөлдөөнт шалгаруулалт хийгддэг. Мөн үнэхээр төлбөрийн чадваргүй, сурах сонирхолтой цөөн тооны оюутнуудад улсаас нь сургалтын төлбөрийг хөнгөлж, амьжиргааны зардлыг даадаг юм билээ. Энэ ч бас шалгууртай, үүний хувьд эсрэгээрээ хэн хамгийн бага орлоготой, боломж багатай нь эхэлж хамрагдах боломжтой. Хөрөнгийн баталгааг Италид очоод сургалт, байр, хоолоо даах чадвартай эсэхийг л баталгаажуулах зорилгоор шаарддаг.
    Ochood ajillaj amjirgaga burduuleh nuhtsul ni yamar ve?
    Сурахын хажуугаар ажиллах гэдэг бол зөвхөн чамаас шалтгаална. Энд хэлтэй бол ажил олдог юм билээ. Ажил хийвэл ядаж байр, хоол цаашилбал сургалт төлбөрөө ч олох боломжтой. Харин чи Итали хэлгүй бол ажил бараг л уучлаарай шүү дээ.
    Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
    Олон Монголчууд маань эрдмийг өвөрлөн ирэх болтугай.

    Sunday, August 23, 2009

    Блог ертөнц гэж юу вэ? / What is a blogsphere?

    Хоорондоо нягт холбоотой блогуудыг нийтэд нь блог ертөнц буюу blogsphere гэдэг. Бүх блогууд интернэтэд байрладаг гэдэг тодорхойлтоос харсан ч тэдгээр нь ирэх /backlinks/ ба эргэх холбоос /linkbacks /, сэтгэгдэл, блог жагсаалт зэргээрээ хоорондоо харилцан холбогдож, нийгмийн сүлжээнд орсон мэт байдаг. Хэрэв блогийг янз бүрийн асуудалд олон нийтийн санаа бодлыг тодорхойлох мэдээллийн хэрэгсэл болгон ашиглах тохиолдолд блог ертөнцийн бүрэлдэхүүнийг заавал авч үзэх шаардлагатай.
    Блог хайлтын системүүд / Blog search engines
    Блог хайлтын системээр мэдээллийг агуулгаар нь хайж олох ба дараахь блог хайлтын системүүд байдаг:
    1. Amatomu:      http://www.amatomu.com/
    2. Bloglines:       http://www.bloglines.com
    3. BlogScope:    http://ww.blogscope.net
    4. IceRocket:      http://www.icerocket.com/
    5. Sphere:          http://www.sphere.com/
    6. Technorati:     http://www.technorati.com/


    Technorati  нь хамгийн их дэлгэрсэн блог хайлтын систем бөгөөд тухайн агуулгын хувьд болон ер нь хамгийн их хайлт хийгдсэн блог тухай мэдээллээр хангадаг. Энэ блог хайлтын систем нь блогуудыг бичлэгийн агуулгаар нь төрөлжүүлж харуулдаг. Судалгааны багууд одоогийн блог ертөнцийн асар их хэмжээний мэдээллээс энгийн түлхүүр үгээр хайхаас өөр BlogScope-ийн төслөөр танилцуулсан шиг шинэ оновчтой хайлтын аргыг олохоор ажилласаар байна.

    Блог нэгдэл ба директор / Blogging communities and directories
    BlogCatalog (http://www.blogcatalog.com/), MyBlogLog (http://www.mybloglog.com/) зэрэг байнгын, идэвхтэй нэгдлүүд нь /online communities/ хүмүүсийг блогтой, блогчдыг хооронд нь холбож байдаг.
    Блог ба зар сурталчилгаа / Blogging and advertising
    Блогийн хувьд зар сурталчилгаа нь маш нийтлэг зүйл юм. Учир нь блогчид санхүүгийн хувьд ашигтай эсвэл өөрт таалагдсан зүйлээ үнэгүйгээр уншигчдад санал болгож чаддаг.
    Компаниуд зохиомол блог үүсгэж, түүнийг өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох маркетингийн нэг хэрэгсэл болгосноос шалтгаалан хулхи блог /fake blog/ блог ертөнцийн гишүүдийн тоог асар ихээр нэмэгдүүлж байна.  
    Эх сурвалж:

    Saturday, August 22, 2009

    Блогийг яаж хийж болох вэ?

    Блогийг энгийн текстээс эхлэн амьд /online, live/ видео байдлаар ч хийж болно. Ингээд блог, түүний төрлийн тухай өмнөх бичлэгээ үргэлжлүүлье.
    Блогийг мэдээллийн хэрэгслээр нь / By media type
    Видео агуулсан бол vlog, холбоос агуулсан бол linklog, зураг агуулсан бол sketchblog, фото зураг агуулсан бол блогийг photoblog гэж нэрлэдэг. Богино бичлэг дээрх хэрэгслүүдийн донжтой хослол бүхий блогийг tumblelogs гэдэг. Эхлээд бичлэгийг  бичгийн машинаар цаасан дээр шивээд түүнийгээ татаж оруулах /scan/ байдлаар үүсгэсэн блогийг typecast эсвэл typecast blogs (typecasting (blogging)) гэдэг. Phlog гэж нэрлэгддэг цөөн тооны блог нь Gopher Protocol дээр үндэслэдэг.
    Блогийг тоног төхөөрөмжөөр нь / By device
    Блогийг хийхэд ямар төрлийн тоног төхөөрөмж ашигласнаар нь түүнийг тодорхойлж бас болно. Жишээлбэл гар утас /mobile phone/ эсвэл  PDA гэх мэт хөдөлгөөнт хэрэгслээр бичигдсэн блогийг moblog гэж нэрлэдэг. Мөн блогийг утасгүй вэб камер ашиглан текст, видео, зураг агуулсан тухайн хувь хүний өдөр тутмын амьдралын амьд тэмдэглэл хийхийн тулд зөөврийн компьютер, EyeTap төхөөрөмжөөс шууд вэб сайт уруу дамжуулж хийж болно. Ингэж видео, текст хослуулан хагас автоматжуулсан байдлаар блог хийхийг sousveillance буюу эсрэг ажиглалт хийх гэж нэрлэдэг. Ийм сэтгүүл зүйг өнөөдөр магадлах, баталгаажуулах зорилгоор хууль хяналтын байгууллагад ч ашигласаар байна.
    Эндээс блогийг хийхдээ тухайн сэдэвтэй холбоотой зураг, дуу хөгжим, видео дүрс зэрэг  мэдээллийн хэрэгслээр баяжуулвал төдийчинээ ойлгомжтой, агууламж сайтай болж чаддаг.
    Блог хэрэглээг авч үзвэл хувь хүн, бизнесийн байгууллагаас эхлээд тагнаж цагдаж байдаг төрийн байгууллага хүртэл нийгмийн аль ч салбарт ашиглах боломжтой, ашигласаар ч байна гэж хэлж болно.
    Эх сурвалж: