Wednesday, August 12, 2009

Блог гэж юу вэ? / What is a blog?

Blog буюу Монголоор блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Мэдээллийг нийтэлсэн цаг хугацааны хувьд хамгийн сүүлд нийтлэснээс дээрээс доош нь дэлгэц дээр харуулдаг. Мөн blog гэдэг нь blog-ийн агуулгыг нэмэгдүүлэх, мэдээлэл оруулах, хөтлөх үйлдлийг заасан үйл үг ч болоод амжижээ. To google гэдэг шиг.
Олон blog тодорхой сэдэвтэй холбоотой шинэ мэдээ, тайлбараар хангаж байдаг бол зарим нь зөвхөн тухайн хувь хүний өдрийн тэмдэглэлийн үүрэгтэй ч байдаг. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. Ихэнх blog нь бараг л текст байдаг боловч зарим нь соёл урлаг /artlog/, фото зураг /photoblog/, уран зураг /sketchblog/, видео /vlog/, дуу /MP3 blog/, аудио /podcasting/ хэлбэртэй ч байдаг. Micro-blogging гэдэг нь blog-ийн нэг төрөл бөгөөд бичлэгийн хэмжээ нь маш богино байдаг өөрийн онцлогтой.
2007 оны 12 сарын байдлаар хамгийн том blog хайлтын систем болох Technorati нь 112 сая blog олж байжээ. Энэ тоо өнөөдөр хэд болж нэмэгдснийг олж мэдээд заавал нийтэлнэ ээ.

No comments: