Friday, September 18, 2009

Blog blurring with the mass media



Блог, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хоорондын ялгаа арилсаар байна.
Ихэнх блогчид иргэний сэтгүүл зүйд /participatory journalism/ хамаардгаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээс /mainstream media/ ялгардаг боловч зарим нь шууд бусаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг бүрэлдэхүүн болж байдаг. Зарим институт блогийг мэдээг эргэн тойрноосоо шүүрдэн авч нийтэд шууд дамжуулдаг хэрэгсэл гэж үздэг. Блогчдын санааг зөвхөн бодит мэдээллийг нийгэмд хүргэх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг болон зохиогчийн эрхийг хүндэтгэдэгүй гэсэн зарим шүүмжлэл зовоож байдаг. Блогчид болон бусад хэрэглэгчийн үүсгэдэг агуулгын ард байдаг мэдээллээр хангагч нарыг Time сэтгүүлийн 2006 оны хүн бол Та нар өөрсдөө юм шүү гэж нэрлэж байсан. 2007 оноос өмнөх Монголын блогчид болон интернэтэд мэдээлэл оруулагч Та өөрийгөө алдарт Time сэтгүүлийн 2006 оны хүн буюу шинэ цахим ардчилалд гар бие оролцогч гэж бодож болох нээ. CyberJournalist.net-ийн сэтгүүлчийн блог жагсаалтаас 300 гаруй олон нийтийн мэдээллийн сэтгүүлчид хүртэл хувийн блог хөтөлдөг болох нь батлагддаг. Хамгийн анх блогийг мэдээллийн сайтад ашигласан олны сайн мэдэх явдал бол 1998 оны 8-р сард The Charlotte Observer сонины сэтгүүлч Jonathan Dube-ны Hurricane Bonnie далайн хүчтэй шуурганы тухай бичлэг юм.

Зарим блогчид олон нийтийн мэдээлэл үрүү шилжсээр л байна. Жишээлбэл Duncan Black (Atrios), Glenn Reynolds (Instapundit), Markos Moulitsas Zúniga (Daily Kos), Alex Steffen (Worldchanging), Ana Marie Cox (Wonkette) нар одоо олон нийтийн радио, ТВ-д ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээллийн мэргэжилтэн болох Hugh Hewitt эсрэг өөрийн хуучин олон нийтийн мэдээлэл дэхь орон зайгаа манлайлах блогч болтол өргөжүүлж болдогийг жишээгээр харуулж байна. Үүнтэй адил олон зохиолч жишээлвэл Mitzi Szereto блогийг зөвхөн өөрсдийн одоогийн ажлыг нийтлэхэд ашиглахаас гадна бичлэгийн шинэ орон зай болгон өргөжүүлж байна.
Блог нь мөн мартагдсан хэл, соёлд хүртэл нөлөөлж дэлхийгээр тархсан хүмүүсийг хооронд нь уулзуулж, учруулж байна. Үүний жишээ нь Gaelic хэл дээрхи блог юм. Мартагдсан хэлээр бичигч нь өөрийн уншигчийг дэлхийн хаанаас ч блогоор дамжуулан хамгийн бага зардлаар олж чаддаг.
Блог нийтлэлээ ном болгон хэвлүүлсэн блогчид олон байдаг. Жишээлбэл: Salam Pax (Иракийн энхийг хүсэгч), Ellen Simonetti (онгоцны үйлчлэгч), Jessica Cutler (өөрийн сексийн амьдралаа бичигч), ScrappleFace (консэрватив блог). Блогоор хийсэн номыг blook гэж нэрлэдэг.  2005 онд шилдэг блог ном /blook/-ын шагнал болох Lulu Blooker Prize-ийг санаачилсан. Гэвч блог ном болгон тухайн блог шигээ гүйлгээтэй байж чаддаггүй учир нь offline буюу цаасан хувилбар амжилтанд хүрэхэд тун хэцүү. Эдгээрээс ганцхан Tucker Max-ийн I Hope They Serve Beer in Hell нэртэй блог ном 2006, 2007, 2008, 2009 оны New York Times Bestseller List-д  орж чадсан байна. Мөн Julie Powell (франц хоолны жор)-ийн блог дээр үндэслэн "The Julie/Julia Project"-оор бичсэн блог номоор Julie & Julia гэдэг кино хийсэн тохиолдол хүртэл байдаг ажээ.
Эх сурвалж:

6 comments:

Mend-Orshikh Amartaivan said...

Сонирхолтой мэдээлэл бэлтэгжээ. Миний бодлоор зарим нөхдүүд - амжилттай блогчид ба эсрэг нь - масс медиад өөрийн блог мэдээ мэдээлэлийн чанараар орж байгаа хэдий ч мөн зарим сонингийн том байгууллагууд блогчидоос болж эсвэл интернэтээр хүмүүс сонин хэвлэл үнэгүй уншдаг болсоноос болж үүд хаалгаа барих гэж байгаа бас тохиолдол байна. Манай сургуулийн хажууханд байдаг Boston Globe гээд маш алдартай сонингийн үйлдвэр үүд хаалгаа барих гээд л байгаан байна лээ. Гэхдээ мэдээж бас бусад олон том шалтгаанууд болох эдийн засгийн хямрал энэ тэрийн нөлөөлөл байгаа хэдий ч бас нэг шалтгаан нь интернэт болон блогчид гэсэн ойлголт надад байдаг. Чи яг нэг талд нь ор гэвэл масс медиаг блогччдийг устгана гэсэн талд орох уу эсвэл ирээдүйн сонин хэвлэл бол блогчидийн нэгдэл гэсэн талд орох уу?

smbr said...

Маш сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. Миний бодлоор ирээдүйн сонин бол цахим хэлбэртэй болох шаардлагатай бөгөөд эгнээндээ блогчдыг нэгтгэх нь зайлшгүй гэж бодож байна. Мөн зарим эх сурвалж сонинг ирэх 15 жилийн дотор огт үгүй болж, орон зайг нь интернэт хэвлэл, ТВ эзлэнэ гэсэн ч байна. Ж: Time: How to save your newspaper? The Economist: Who killed the newspaper?

Unknown said...

Unshihad sonirholtoi medleg medeelel bolohuits zuiluud bichsend bayarlalaa. Blog sonin hevleliin zah zeeliig bulaah ni gartsaagui ch araich or tas ugui bolgohgui baih aa.
Jishee ni; Ebook hyamdhan ch tsaasan nomiig buren orloj chadaagui. Nadad tsaasan deer hevlesen yum unshih amar baidag yum. Delgets deerees yum unshval amarhan yadraad zalhah jisheetei!

Leaders of Tomorrow said...

Sonirholtoi medeelel oruulsand bayrlalaa.

Leaders of Tomorrow said...

Sonirholtoi medeelel oruulsand bayrlalaa. Blogtoi holbootoi olon saikhan medeelel oruulj bgaarai. Good luck!

Leaders of Tomorrow said...

Sonirholtoi medeelel oruulsand bayrlalaa.