Saturday, September 5, 2009

Study in Italy

Италид сурах тухай
Италид хэрхэн, яаж сурах тухай найзууд маань надаас дандаа асуудаг болсон. Найзуудынхаа зарим асуултанд хариулахын хамт бас Италид сурахыг хүсэж байгаа хүүхэд, залуучуудад хэрэгтэй  болов уу гэж бодлоо.  
Bi gadaadad surch, amidrah sonirholtoi yuma?
Зөв шүү, гадаад заавал сурах хэрэгтэй. Мэдээж аливаа зүйл өөрийн давуу ба сул талуудтай, миний хувьд давуу тал нь арай илүү гэдгийг өөрөө сурч байж л мэдэрч байна. Өмнө нь гадаадад сурах юм сан гэж маш их хоосон хүсээд л, мөрөөдөөд л явдаг байсан. Гэхдээ мөрөөдөлтэй байж л түүндээ хүрдэг гэдгийг ч ойлгож авсан.
Амьдрах тухайд бол миний бодлоор арай өөр асуудал гэж боддог. Мэдээж тухайн орны шаардлагыг хангасан боловсрол, мэдлэгтэй болсон нөхцөлд түүн шиг амархан юм гэж байхгүй штээ. Гэхдээ би бол Монголдоо амьдрах, ажиллах сонирхолтой байдаг. Энэ бодол маань заримдаа сарниад л байдаг юм. Монгол авилгад идэгдэж, “Утаанбаатар” гэдэг шинэ хот маань улам утаатай болж байгаа гэж бодохоор гэвч үүнийг өндөр мэдлэг боловсролтой залуучууд л өөрчлөх ёстой гэж бодвол Монголдоо л ажиллаж, амьдрамаар байгаа юм даа.
Tegeed Italiin talaar sonirhoj bna.
Итали бол надад боломжийн санагдсан урьд нь өөр орнуудад сурч байсан боловч дандаа 7 хоногоос 2 сар хүртэл хугацаагаар л явж байлаа. Тухайн улсуудад амьдарсан хугацаа нь бага тул тухайн орны нөхцөл байдлыг гүн гүнзгий, сайн мэдэх боломж бараг гараагүй гэж хэлж болно. Тиймээс тэдгээр улсуудыг Италитай харьцуулах нь жаахан өрөөсгөл мэт санагдаж байна. Итали бол эртний гайхамшигтай түүхтэй үзэх, харах юмтай, сайхан цаг ууртай улс шүү.
Yag yamar shalguurar visa-nd ordog yum boloo.
Визний шалгуур нь ерөнхийдөө бусад орнуудтай адилхан, харин материалаа боломжийн бүрдүүлсэн бол бараг л мэдүүлсэн хүн бүр Италийн виз авдаг юм билээ. АНУ, Канад, Австрали, Их британи улсууд бол арай л хэцүү гэж хүмүүс ярьдаг биз дээ. Чиний сонгосон мэргэжил, сургуулиас хамаараад шалгуур нь бага зэрэг өөр байж болно. Өөрөөр хэлбэл яг ямар шалгуур тавигдах нь чиний сонгосон сургуулиас шалтгаална. Монгол оюутанд тавигдах ерөнхий шаардлага нь БНХАУ-ын Бээжин дэх Италийн элчин сайдын яамны вэб хуудас дээр байдаг.
Master in visa meduulehde uuruu ochih u, neteer yavuulah u?
Мастерт сурах гэж байгаа хүн визээ мэдүүлэхдээ өөрөө очих шаардлагатай, хоёр улсын засгийн газар хоорондын шугамаар өөрөөр хэлбэл албан шугамаар бол Гадаад харилцааны яамаар дамжуулаад түүний БНХАУ дахь Монголын элчин сайдын яам нь Италийн элчин сайдын яаманд мэдүүлж болдог гэж сонсож байсан. Гэхдээ энэ нь хувиараа сурч байгаа оюутанд огт хамааралгүй болно. Тэгэхээр өөрөө л очиж мэдүүлнэ. Энэ нь ч дээр бүх асуудлыг газар дээр нь өөрөө шийднэ. Интернэтээр мэдүүлэх бараг боломжгүй байхаа, электрон хэлбэрээр мэдүүллээ гэхэд яг виза авахад ярилцлага хийх тул бас л өөрөө очих шаардлагатай. Үүнийг чи өөрөө Италийн элчин сайдын яамнаас тодруулсан нь дээр байхаа. Визтэй холбоотой шинэ сонин, сайхан мэдээлэл гэвэл Монголоос Италийн визийг авах боломжтой болж байгаа гэсэн мэдээ манай блог дээр тавигдсан байгаа. Гэхдээ үүнийг заавал Германы элчин сайдын яамнаас нягтлан асуугаарай!
Angli khelnii level ni yamar bh yostoi ve? ielts, toefl uguh yostoi yu?
Хэлний шаардлага мэдээж тавигдана. Итали хэлээр сурахаар шийдсэн бол тодорхой түвшинг хангасан байх ёстой. Тэр шалгалтыг БНХАУ-ын Бээжин дэх Италийн элчин сайдын яам авдаг. Англи хэлний хувьд хаана ч шалгалтаа өгч болно. Итали улс IELTS, TOEFL аль алийг нь хүлээн зөвшөөрдөг сайн талтай.
Hurungiin batalgaanaas gadna tetgeleg ni yamar shalguurtai yum bol?
Тэтгэлэгүүд маш олон янз, шалгуурууд ч өөр өөр. Ихэвчлэн чиний чадвар, тухайн мэргэжлээр сурахад шаардлагатай үндсэн суурь мэдлэг, хэл зэргийг харгалзан өрсөлдөөнт шалгаруулалт хийгддэг. Мөн үнэхээр төлбөрийн чадваргүй, сурах сонирхолтой цөөн тооны оюутнуудад улсаас нь сургалтын төлбөрийг хөнгөлж, амьжиргааны зардлыг даадаг юм билээ. Энэ ч бас шалгууртай, үүний хувьд эсрэгээрээ хэн хамгийн бага орлоготой, боломж багатай нь эхэлж хамрагдах боломжтой. Хөрөнгийн баталгааг Италид очоод сургалт, байр, хоолоо даах чадвартай эсэхийг л баталгаажуулах зорилгоор шаарддаг.
Ochood ajillaj amjirgaga burduuleh nuhtsul ni yamar ve?
Сурахын хажуугаар ажиллах гэдэг бол зөвхөн чамаас шалтгаална. Энд хэлтэй бол ажил олдог юм билээ. Ажил хийвэл ядаж байр, хоол цаашилбал сургалт төлбөрөө ч олох боломжтой. Харин чи Итали хэлгүй бол ажил бараг л уучлаарай шүү дээ.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Олон Монголчууд маань эрдмийг өвөрлөн ирэх болтугай.

1 comment:

Anonymous said...

sain u? delgerengui khariult ugsun chamd bayarlalaa ^_^