Sunday, August 23, 2009

Блог ертөнц гэж юу вэ? / What is a blogsphere?

Хоорондоо нягт холбоотой блогуудыг нийтэд нь блог ертөнц буюу blogsphere гэдэг. Бүх блогууд интернэтэд байрладаг гэдэг тодорхойлтоос харсан ч тэдгээр нь ирэх /backlinks/ ба эргэх холбоос /linkbacks /, сэтгэгдэл, блог жагсаалт зэргээрээ хоорондоо харилцан холбогдож, нийгмийн сүлжээнд орсон мэт байдаг. Хэрэв блогийг янз бүрийн асуудалд олон нийтийн санаа бодлыг тодорхойлох мэдээллийн хэрэгсэл болгон ашиглах тохиолдолд блог ертөнцийн бүрэлдэхүүнийг заавал авч үзэх шаардлагатай.
Блог хайлтын системүүд / Blog search engines
Блог хайлтын системээр мэдээллийг агуулгаар нь хайж олох ба дараахь блог хайлтын системүүд байдаг:
  1. Amatomu:      http://www.amatomu.com/
  2. Bloglines:       http://www.bloglines.com
  3. BlogScope:    http://ww.blogscope.net
  4. IceRocket:      http://www.icerocket.com/
  5. Sphere:          http://www.sphere.com/
  6. Technorati:     http://www.technorati.com/


Technorati  нь хамгийн их дэлгэрсэн блог хайлтын систем бөгөөд тухайн агуулгын хувьд болон ер нь хамгийн их хайлт хийгдсэн блог тухай мэдээллээр хангадаг. Энэ блог хайлтын систем нь блогуудыг бичлэгийн агуулгаар нь төрөлжүүлж харуулдаг. Судалгааны багууд одоогийн блог ертөнцийн асар их хэмжээний мэдээллээс энгийн түлхүүр үгээр хайхаас өөр BlogScope-ийн төслөөр танилцуулсан шиг шинэ оновчтой хайлтын аргыг олохоор ажилласаар байна.

Блог нэгдэл ба директор / Blogging communities and directories
BlogCatalog (http://www.blogcatalog.com/), MyBlogLog (http://www.mybloglog.com/) зэрэг байнгын, идэвхтэй нэгдлүүд нь /online communities/ хүмүүсийг блогтой, блогчдыг хооронд нь холбож байдаг.
Блог ба зар сурталчилгаа / Blogging and advertising
Блогийн хувьд зар сурталчилгаа нь маш нийтлэг зүйл юм. Учир нь блогчид санхүүгийн хувьд ашигтай эсвэл өөрт таалагдсан зүйлээ үнэгүйгээр уншигчдад санал болгож чаддаг.
Компаниуд зохиомол блог үүсгэж, түүнийг өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох маркетингийн нэг хэрэгсэл болгосноос шалтгаалан хулхи блог /fake blog/ блог ертөнцийн гишүүдийн тоог асар ихээр нэмэгдүүлж байна.  
Эх сурвалж:

3 comments:

Cаарал said...

Amatomu-оос "монгол" гэж хайсан чинь Found in 0 blogs гэнээ!

smbr said...

Саарал-д amatomu.com нь өмнөд африкийн блог ертөнц дээр ажилладаг.

Mend-Orshikh Amartaivan said...

Энэ өдрийн мэнд. Миний блогоор цагаа гаргаж зочлон сэтгэгдэл үлдээсэнд маш их баярлалаа. Чиний бичсэн "Блог ертөнц гэж юу вэ?" бичлэг надад маг их таалагдлаа. Блогтой холбоотой материал бичнэ гэж бодож байсан чамайг заавал дурьднаа. За амжилт хө!