Thursday, August 13, 2009

Хувийн блог гэж юу вэ? / What is a personal blog?

Блог төрлүүд /Types/
Блог /blog/ маш олон төрөл байдаг. Эдгээр нь зөвхөн агуулгын хувьд бус түүнийг дамжуулсан эсвэл бичсэн байдлаараа бас хоорондоо ялгаатай байдаг.

Хувийн блог /Personal blogs/ нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блог /blog/-ийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид /blogger/ блог /blog/-ийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блог /blog/-ууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хийх /blog/ гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг. Маш цөөн тооны хувийн блог /blog/-ууд олонд танигдаж, интернэтийн үндсэн урсгалд хүрдэг боловч зарим хувийн блог /blog/-ууд маш хурдан үүсч, цаашид өргөн олонд тархдаг. Хувийн блог /blog/-ийн нэгэн төрөл болох микроблог /microblogging/ нь тухайн торгон агшинг олж илэрхийлэхийг зорьдог бөгөөд маш тодорхой блог хөтлөх/blogging/ төрөл юм.

Мөн блогчдод /blogger/ өөрийн бодол, тухайн агшны мэдрэмжийг найзууд, дотно хүмүүстээ электрон захиа бичихээс ч хурдан хуваалцах боломжийг Твитэр /Twitter/ шиг олон сайтууд олгодог.

Иймээс блог хөтлөх/to blog/ гэдэг нь зөвхөн хувийн үзэл бодол, сэтгэгдэл, саналаа бусадтай хуваалцахаас гадна Таны идэвхтэй амьдрах нэг арга байж бас болох юм шүү.

No comments: