Friday, August 14, 2009

Байгууллагын блог гэж юу вэ? / What is a corporate blogs?

Энэ бол хамгийн сүүлийн үеийн менежментийн арга хэрэгсэл юм.

Энэ төрөл нь ихэнх тохиолдолд хувийн эсвэл бизнесийн зорилгоор хийгдсэн байдаг. Байгууллагын соёл болон дотоод харилцааг сайжруулах зорилгоор байгууллага дотор ашиглах эсвэл маркетинг хийх /marketing/, брэнд бий болгох /branding/ эсвэл олон нийттэй харилцах /public relations/ зорилгоор байгууллагын гаднах харилцаанд ашигладаг блогуудыг ерөнхийд нь байгууллагын блогууд /Corporate blogs/ гэж нэрлэдэг.


Дээрх тодорхойлолтоос Та блогийг зөвхөн өөрийн байгууллагын доторх харилцааны, менежментийн нэг арга хэрэгсэл болгон ашиглахаас гадна өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг хийх, брэнд бий болгох бүр цаашилбал олон нийтийн харилцааны хэрэгсэл ч болгон ашиглах боломжтой гэдгийг анзаарсан байх аа. Тиймээс ч өнөөдөр дэлхийн алдартай бүх л брэндүүд, хүмүүс блогтой байх нь хэвийн үзэгдэл болжээ.


Миний хувьд блог хийж өөрийгөө идэвхжүүлэхээс гадна хувь хүний маркетингийг яаж хийж болохыг туршиж байгаа болно.
Та ч гэсэн цаг хугацаанаас хоцорч болохгүй шүү!




Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Blog

No comments: